2026 оны тавдугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт Этүгэн их сургууль, БНСУ-ын Сөүлийн Үндэсний Их Сургууль (SNU), НҮБ-ын Хүүхдийн Сан (UNICEF) цахим эрүүл мэнд болон хиймэл оюун ухааны чиглэлээр хамтран ажиллах гурван талт Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Товч мэдээлэл
- Огноо
- 2026-05-20
- Түншүүд
- SNU, Этүгэн их сургууль, UNICEF Монгол
- Төрөл
- Гурван талт санамж бичиг
- Чиглэл
- Цахим эрүүл мэнд, хиймэл оюун ухаан
Санамж бичигт Сөүлийн Үндэсний Их Сургуулийг төлөөлөн профессор Hong-Gee Kim, Этүгэн их сургуулийг төлөөлөн ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ, НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн орлогч Yan Mu-г төлөөлөн Д.Амараа нар гарын үсэг зурж, талуудын хамтын ажиллагааг албан ёсоор баталгаажуулав.
Гарын үсэг зурсан
Сөүлийн Үндэсний Их Сургуульпрофессор Hong-Gee Kim
Этүгэн их сургуульректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ
НҮБ-ын Хүүхдийн Сан, МонголД.Амараа (Суурин төлөөлөгчийн орлогч Yan Mu-г төлөөлөн)
Гарын үсэг зурах ёслолд Этүгэн их сургуулийн Цахим эрүүл мэндийн төвийн захирал, БНСУ-ын Самсунг корпорацийн эмнэлгийн дижитал эрүүл мэндийн эрдэмтэн, Этүгэн их сургуулийн 2015 оны төгсөгч Б.Баярбаатар, НҮБ-ын Хүүхдийн Сангийн эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Ч.Батаа, Этүгэн их сургуулийн Сургалт эрхэлсэн дэд захирал, дэд профессор Ц.Мөнгөнцэцэг болон хамтрагч байгууллагуудын төлөөлөл оролцов.
Хамтын ажиллагааны зорилго
Энэхүү хамтын ажиллагаа нь Этүгэн их сургууль болон Сөүлийн Үндэсний Их Сургуулийн Цахим эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг түшиглэн хэрэгжинэ.
Төв нь Монгол Улсын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үр нөлөөг сайжруулахад чиглэсэн цахим эрүүл мэнд, анагаах ухаан дахь хиймэл оюун ухаан, эрүүл мэндийн өгөгдлийн шинжлэх ухааны судалгаа, сургалт, инновацыг хөгжүүлэх зорилготой.
Талууд хамтын ажиллагаагаа хүүхдийн эрхийг дээдлэх, Тогтвортой хөгжлийн зорилтууд–2030-ын хэрэгжилтийг дэмжих, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг дэмжих нийтлэг зарчимд тулгуурлан хэрэгжүүлэхээр тохиролцов.
Хамтын ажиллагааны үндсэн чиглэл
Санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр ажиллана:
Энэхүү түншлэл нь Монгол Улсын цахим эрүүл мэндийн экосистемийг бэхжүүлэх, эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх, судалгаа ба инновацыг дэмжих, хиймэл оюун ухаан болон дижитал технологийн шийдлийг эрүүл мэндийн практикт хариуцлагатайгаар нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.


