Цахим эрүүл мэнд инновацын төв
|
Хамтын ажиллагаа

Сөүлийн Үндэсний Их Сургууль, Этүгэн Их Сургуулийн “Цахим эрүүл мэндийн төв” байгуулах санамж бичигт гарын үсэг зурлаа

2026 оны 5-р сарын 205 мин уншихЭтүгэн их сургуулийн Student HUB
Оюутны HUB төвд болсон санамж бичгийн гарын үсэг зурах ёслол.
Оюутны HUB төвд болсон санамж бичгийн гарын үсэг зурах ёслол.
×
Цахим эрүүл мэндийн төв байгуулах санамж бичиг

Этүгэн их сургуулийн “Цахим эрүүл мэндийн төв” байгуулах, хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагааг 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Student HUB-д зохион байгууллаа.

Товч мэдээлэл

Огноо
2026-05-20
Байршил
Этүгэн их сургуулийн Student HUB
Түншүүд
SNU, Этүгэн их сургууль
Төрөл
Санамж бичиг
Манай хамт олон

Тус санамж бичигт БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийг төлөөлөн тус сургуулийн профессор Kim Hong-Gee, Этүгэн их сургуулийг төлөөлөн тус сургуулийн ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ нар гарын үсэг зурж хамтын ажиллагаагаа баталгаажуулав. Ёслолын үйл ажиллагааг анагаахын оюутан А.Одбаяр морин хуурын аялгуугаар ёслол төгөлдөр эхлүүлэв.

Гарын үсэг зурсан

  • Сөүлийн Үндэсний Их Сургууль
    профессор Kim Hong-Gee
  • Этүгэн их сургууль
    ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ
СИС-ийн профессор Ким Хонг-Ги үг хэлж буй нь.

Хүндэт зочид, оролцогчид

Мөн бүрэлдэхүүн сургуулиудын захирал, тэнхимүүдийн эрхлэгч нар болон оюутнуудын төлөөлөл гарын үсэг зурах үйл ажиллагаанд оролцов.

Зочид төлөөлөгчидтэй уулзалт хийх үеэр Этүгэн их сургуулийн үүсгэн байгуулагч С.Нямзагд танилцуулга хийж, санал солилцлоо.

Төвийн танилцуулга

Ёслолын үйл ажиллагааны үеэр Сөүлийн Үндэсний их сургууль, Этүгэн их сургуулийн “Цахим эрүүл мэндийн төв”-ийн захирал Б.Баярбаатар тус төвийн талаар танилцуулга мэдээлэл хүргэв.

Энэхүү төв байгуулагдсанаар хиймэл оюунд суурилсан дүрс оношилгоо болон цахим эрүүл мэндийн дэвшлийг Монголын анагаах ухааны салбарт нутагшуулах, улмаар оюутнууд маань олон улсын түвшний судалгаа, эрдэм шинжилгээний ажилд суралцах, чадварлаг боловсон хүчин болон бэлтгэгдэх зэрэг олон боломжуудыг бүрдүүлэх юм.

Б.Баярбаатар
Цахим эрүүл мэндийн төвийн захирал
Төвийн захирал Б.Баярбаатар хиймэл оюун ухаанд суурилсан клиникийн оношилгооны замын зургийг танилцуулж буй нь.

Хүндэт зочдын үг

Мөн хүндэт зочин БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн профессор Kim Hong-Gee, НҮБ-ын Хүүхдийн Сангийн (UNICEF) Монгол дахь төлөөлөл Ч.Батаа нар үг хэлэв.

Хоёр улсын нэр хүндтэй сургуулиудын энэхүү түншлэл нь эрүүл мэндийн цахим шилжилтийг хурдасгаад зогсохгүй, хүүхэд залуус, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, технологид суурилсан хүртээмжтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Kim Hong-Gee, Ч.Батаа
ЮНИСЕФ Монголын төлөөлөгч Ч.Батаа үг хэлж буй нь.

Тус сургуулийн ректор, доктор, профессор Б.Батсэрээдэнэ хүндэт зочид, төлөөлөгчид болон нийт оролцогчдод хандан цахим эрүүл мэндийн төвийн талаар үг хэлэв.

Манай сургуулийн хувьд гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа дэлхийн шилдэг Сөүлийн Үндэсний Их Сургуультай хамтран цахим эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг нээсэн нь түүхэн үйл явдал боллоо. Төвийн үйл ажиллагааг хамтын ажиллагааны хүрээнд дэмжин ажиллах болно. Та бүхэн энэхүү түүхийн гэрчээр оролцож байгаад баяртай байна.

Б.Батсэрээдэнэ
Этүгэн их сургуулийн ректор

Төвийн зорилго

Энэхүү төв нь цахим эрүүл мэнд, анагаах ухаан дахь хиймэл оюун, эрүүл мэндийн өгөгдлийн шинжлэх ухааны чиглэлээр салбар дундын судалгаа, боловсрол, инновацыг хөгжүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэн үйл ажиллагаа явуулах зорилготой.

Ёслолын үеэр зочид, багш ажилтнууд · Этүгэн Их Сургуульд болсон төлөөлөгчдийн уулзалт · СИС ба Этүгэний төлөөлөгчдийн хамтарсан зураг

#ЦахимЭрүүлМэнд#СанамжБичиг#SNU#Этүгэн

Холбоотой мэдээ

Бүх мэдээ рүү буцах